Өнөөдөр нэг зүйлд бага зэрэг будиллаа. FISSURE Playground #2 дээр The MongolZ 3DMAX-ийг хожвол 9 VRS оноо авч Valve-ийн чансаанд 2-р байранд орно гэж байсан. Дараагийн тоглолтоо авбал бүр дэлхийн нэгдүгээрт хүрэх боломжтой гэж бичсэн нь сонирхол татсан. Одоогоор 1966 оноотой 3-р байранд, Spirit-аас 3 оноо, Vitality-аас 12 онооны зөрүүтэй байгаа гэсэн. Ийм ойрхон зөрүү бодит боломж мөн үү. Swiss системийн шатанд гурван ялалт авах шаардлагатай гэж дурдсан байсан. Би энэ бүх тооцоог хэрхэн үнэлэхээ сайн ойлгохгүй байна. Илүү туршлагатай хүмүүс бодлоо хэлж өгөөч.